Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 7 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-12-21 09:42:33

Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 7 дугаар   сард Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин, Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

2022 оны 7 дугаар сард хийсэн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

 

Гол, мөрөн-

Хяналт-шинжилгээний цэг

                     Усны чанарын үзүүлэлт, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Орхон- Хархорин

13.6

3.2

3.8

0.17

0.006

0.017

2

Орхон-Батөлзий

 

 

2.6

0.17

0.003

0.013

3

Орхон- Улаанцутгалан

 

 

1.92

0.07

0.003

0.004

4

Онги- Уянга

 

 

1.6

0.09

0.005

0.002

5

Онги- Арвайхээр

11.4

3.4

1.76

0.09

0.010

0.011

6

Бөөрөлжүүт- Уянга

 

 

1.28

0.09

0.002

0.006

7

Өлт- Уянга

 

 

1.80

0.01

0.004

0.011

8

Хөгшин- Хархорин

9.44

6.08

15.0

0.39

0.034

0.034

10

Таац- Нарийнтээл

 

 

7.4

0.20

0.141

0.122

11

Зэгэстэй- Өлзийт

 

 

31.4

0.27

0.004

0.019

12

Сангийн далай- Өлзийт

 

 

23.0

0.21

0.005

0.019

13

Онги- Арвайхээр 7-16 ны үерийн үе

-

-

4.48

0.20

0.023

0.027

Усны чанарын стандарт

MNS4586:98

6

багагүй

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 127-168 мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу хүчилтөрагчийн горим хэвийн байна.

Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 202-221 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна. бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.7-р сарын15-16 нд бороо их орсны улмаас Онги голын усны түвшин Онги-Арвайхээр орчим өмнөх өдрөөс 9-10 см ихсэж  дээж авч шинжилгээ хийсэн ба шинжилгээний дүнгээр Нитрит /NO2/ ,фосфорын агууламж урд сарын дүнгээс 1-2 дахин их бохирдолтой байсан.

Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 596мг/л байсан ба хүчилтөрөгчийн горим хэвийн бохирдуулах бодис  Перманганатын исэлдэх чанар / ПИЧ/-ийн агууламж усны чанарын стандартаас 1.5 дахин их,нитрит/ NO2/-ын агууламж 1.7 дахин их давсан бохирдолтой байна.

Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 287мг/л байсан ба голын усан дахь бохирдуулах бодис болох  нитрит/ NO2/,эрдэс фосфорын/Р/ агууламж 1.2-7.05 дахин их бохирдолтой байна.

Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 419 мг/л буюу дунд зэрэг байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 186 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.

Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 897 мг/л буюу маш их, Перманганатын исэлдэх чанар / ПИЧ/-ийн агууламж усны чанарын стандартаас 3.1 дахин их,бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Сангийн далай нуур, Сангийн далай нуурын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны эрдэсжилт 1347мг/л буюу маш их Перманганатын исэлдэх чанар / ПИЧ/-ийн агууламж усны чанарын стандартаас 2,3 дахин их, голын усан дахь бусад үзүүлэлтүүд нь хэвийн байлаа.

Дүгнэлт. Аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Хөгшин гол, Таац гол, Зэгэстэй,Сангийн далай нуур орчим бага зэргийн бохирдолтой,бусад голууд цэвэр бохирдолгүй байна.

 

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 9 дүгээр сарын тойм 2023-10-13 1970-01-01 299
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 5 дугаар сарын тойм 2023-06-09 1970-01-01 291
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 04 дүгээр сарын тойм 2023-05-16 1970-01-01 176
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 11 дүгээр сарын тойм 2022-12-02 1970-01-01 175
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 10 дугаар сарын тойм 2022-11-10 1970-01-01 178
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 9 дүгээр сарын тойм 2022-10-06 1970-01-01 169
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 8 дугаар сарын тойм 2022-09-07 1970-01-01 158
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 6 дугаар сарын тойм 2022-07-07 1970-01-01 164
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 5 дугаар сарын тойм 2022-06-20 1970-01-01 169
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 11 дүгээр сарын тойм 2021-12-06 1970-01-01 202
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 10 дугаар сарын тойм 2021-11-11 1970-01-01 320
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 9 дүгээр сарын тойм 2021-10-06 1970-01-01 333
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 8 дугаар сарын тойм 2021-09-13 1970-01-01 363
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм 2021-09-13 1970-01-01 478
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 5 дугаар сарын тойм 2021-07-09 1970-01-01 635
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 6 дугаар сарын тойм 2021-07-09 1970-01-01 645
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 03 дугаар сарын тойм 2021-04-02 1970-01-01 411
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 02 дугаар сарын тойм 2021-02-17 1970-01-01 323
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 01 дүгээр сарын тойм 2021-02-02 1970-01-01 291